Монгол судлалын ээлжит семинар боллоо

Share Button



Бүгд Найрамдах Франц Улсын Дорно Дахины Дээд Сургуулийн багш, хэлбичгийн ухааны доктор Ц.Сайнзаяа МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол Судлалын Хүрээлэнгийн урилгаар 2018 оны 12 дугаар сарын 3-нд “Хятад дахь монгол төрөл хэлнүүдийн судалгааны байдал”, 12 дугаар сарын 4-нд “Европын хэл шинжлэлийн онол 1”, 12 дугаар сарын 5-нд “Монгол нутгийн аман аялгуу: Хорчин”, 12 дугаар сарын 6-нд  “Европын хэл шинжлэлийн онол 2” сэдэвт лекц уншлаа.

Семинарт МУИС-ийн ШУС-ийн бакалавр, магистр, докторант оюутнууд болон багш, профессорууд, Шинжлэх Ухааны Академи, монгол судлалын бусад байгууллагын эрдэмтэн судлаачид өргөнөөр оролцлоо. Эрдэм шинжилгээний семинарыг цаашид тогтмол хийж байхаар төлөвлөж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар