“ХӨРСНИЙ БОХИРДОЛ БА ШИЙДЭЛ” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөв

Share Button

Тус эрдэм шинжилгээний бага хурлыг Дэлхийн хөрсний өдрийг тохиолдуудан ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим, Хэрэглээний математикийн тэнхимийн Ус, цаг уур, цэвдэг судлалын лаборатори 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хамтран зохион байгуулав.

Энэхүү хурлыг үндэсний хэмжээнд төрийн байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, их дээд сургуулиуд болон хувийн хэвшлийнхний оролцоотойгоор 2016 оноос уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ удаагийн хурал үндсэн хуралдаан болон 2 салбар хуралдаанаар Монгол орны хөрсний талаар баримтлах төрийн бодлого, хөрс судлалын түүхэн хөгжил, газар тариалангийн хөрсний доройтол, бохирдол, үйлдвэрлэлийн бүсийн хөрсний бохирдол, хөрсний бохирдлоос үүдэн хүн амын эрүүл мэндэд үүсч буй нөхцөл байдал болон судалгааны зарим үр дүнг  хэлэлцлээ.

Хуралд үндсэн илтгэгчдээс гадна багш, оюутан судлаачид болон сонирхогчид нийлсэн 70 гаруй хүн оролцож санал бодлоо илэрхийлж хөрсний бохирдол, доройтлын талаарх судалгааны үр дүнд үндэслэсэн зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар