“Эрэл-Шийдэл 2018” оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Share Button


“Эрэл-Шийдэл” Оюутны эрдэм шинжилгээний хурал 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хуралд жил бүр их, дээд сургуулийн оюутнууд оролцдог бөгөөд энэ жил  8 их сургуулийн 40 гаруй илтгэл нэгдүгээр шатанд ирж, шилдэг 15 илтгэлийг хэлэлцүүллээ.”Эрэл-Шийдэл-2018″ хурлын онцлог нь судалгаа, зөвлөх үйлчилгээний салбартаа тэргүүлэх 2 байгууллага болох Хараат Бус Судалгааны Хүрээлэн (IRIM), судалгаа, зөвлөх үйлчилгээний SICA компаниуд болон хувь хүний болон залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Цогц хөгжлийн үндэсний төв ивээн тэтгэгчээр оролцож тус бүр нэг оюутан судалгааны тэтгэлэг (грант) олгосон явдал байв.

Ивээн тэтгэгчдийн зүгээс цаашдын судалгааны ажлыг нь санхүүжүүлэх, арга зүй, менторшип, сургалт зэргээр дэмжлэг үзүүлэх бөгөөд судалгаагаа амжилттай дуусгахад бүхий л боломжоор туслахаа илэрхийлсэн юм.  Энэ жил шилдгээр СЭЗИС (Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль)-н ЭЗ-4-р түвшний Б.Түвшинтөгс, М.Бямбадорж “Хүн амын хэт төвлөрөл: Хэн хотруу шилждэг вэ? Яагаад?” сэдвээр 1-р байр; МУИС-ийн НУС-ын 4-р түвшний Т.Азбилэг “Нийгмийн өөрчлөлт дахь энтрепренершип хөдөлгөөний үзүүлж буй нөлөөлөл: Энтрепренеруудын кэйс судалгаа” сэдвээр 2-р байр; МУБИС-н НХУС-3р түвшний Б.Сэрдамба “Сошиал сүлжээн дэх оюутны харилцаанд илэрч буй этгээд бүдүүлэг үсгийн хэрэглээг сэтгэгдлээр дамжуулан судалсан нь” сэдвээр 3-р байр эзэллээ. Мөн тусгай 4 байр шалгарч ивээн тэтгэгчдийн судалгааны тэтгэлэг, номын багцаар шагнагдлаа. 

Шүүгчдийн ярьж буйгаар жил бүр оюутнуудын сонгож буй сэдэв, судалгааны арга зүй, үр дүнг гаргаж буй чадварууд сайжирсаар байгаа бөгөөд цаг үеийн болоод академик орчин дахь асуудлуудыг шийдэх шийдэл санал болгох хурлын зорилго улам бүр биелэсээр байгааг дурдсан юм.


МУИС-ийн ШУС, НУСалбар, Социологи нийгмийн ажлын тэнхим Социологи нийгмийн ажлын тэнхимийн дэргэдэх  “Залуу социологич” клуб 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар