Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн МЯГМАР гарагийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын мэдээлэл

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

  1. МУИС-ийн Багш, ажилтанд мөнгөн урамшуулал олгох түр журам
  2. “МУИС-д Гадаадын иргэнийг суралцуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  3. БНФУ-д томилолтоор ажилласан тухай тайлан
  4. Хамтын ажиллагааны гэрээ сунгах, гэрээ шинээр байгуулах тухай
    • БНЧУ-ын Хөдөө аж ахуйн их сургууль  /шинээр/
    • БНХАУ-ын Бээжингийн Ой судлалын их сургууль /шинээр/
    • БНСУ-ын Данкүүк их сургууль /гэрээ сунгах/
  5. Бусад асуудал

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. “МУИС-ийн Багш, ажилтанд урамшуулалт цалин олгох түр журам”-д гишүүдийн  гаргасан саналыг тусган баталж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс мөрдөхөөр тогтов.
  2. “МУИС-д Гадаадын иргэнийг суралцуулах журам”-д нэмэлт өөрчлөлтийг оруулж, гишүүдийн гаргасан саналыг тусган баталж, мөрдөхөөр боллоо.
  3. Бизнесийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Энхбаярын БНФУ-д болсон Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагын 8 дугаар бүсийн хуралд оролцсон тухай тайланг сонслоо.   
  4. Хамтын ажиллагааны гэрээ сунгах, гэрээ шинээр байгуулах
    • БНЧУ-ын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар,
    • БНХАУ-ын Бээжингийн Ой судлалын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар,
    • БНСУ-ын Данкүүк их сургуультай байгуулсан гэрээг сунгахаар тус тус шийдвэрлэв.
  5. Бусад асуудлын хүрээнд
    • Хичээлийн байруудын анги танхимын халаалт дулааны талаар гарсан гомдлыг хэрхэн барагдуулсан талаар Хангамж үйлчилгээний газрын дарга В.Алтансүх мэдээлэл өглөө.
    • Бүрэлдэхүүн сургуулиудын Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын ажлын ачааллыг хэлэлцээд холбогдох нэмэгдэл олгох асуудлыг судалж шийдвэрлэхийг дэд захирал Ч.Ундрам, ЗХНГ-ын дарга Д.Бадамдаш нарт үүрэг болгов. 
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар