МУИС-ийн зарим багш, ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагналаа

Share Button

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж МУИС-ийн зарим багш, ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагнасныг шинэ оны отгон өдөр МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар гардууллаа.

Төрийн дээд Алтангадас одонгоор МУИС-ийн ХЗС-ийн багш Б.Амарбаясгалан, МУИС-ийн ШУС-ийн ахмад багш Д.Баярлхагва, МУИС-ийн Орос хэл, утга зохиолын багш Н.Нансалмаа, МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимийн дэд профессор Ж.Ванчинхүү, МУИС-ийн БС-ийн Санхүүгийн тэнхимийн багш Ө.Гэрэлт-Од, МУИС-ийн 3-р байрны жижүүр Д.Уртнасан, МУИС-ийн БУС-ын Ази судлалын тэнхимийн ахлах багш Т.Чахар, МУИС-ийн БС-ийн ахмад багш Ч.Дашсамбуу, МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн профессор С.Гомбобаатар нарыг тус тус шагналаа.

Хөдөлмөрийн хүндэт медалиар МУИС-ийн ахмад ажилтан Г.Дүүрэнхүү, МУИС-ийн ХШУИС-ийн профессор Д.Баянжаргал, МУИС-ийн Экологийн боловсролын төвийн ахмад багш Ч.Жаргалцэцэг, МУИС-ийн ШУС-ийн дэд профессор Ш.Наранмандах нарыг тус тус шагнав.


Шагнал хүртсэн нийт багш, ажилтнууддаа аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.