Өнгөрсөн баасан гарагт буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын Газарзүйн тэнхимийн багш проф. П.Мягмарцэрэнд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал Ж.Ариунболд, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын дарга Я.Наранцэцэг, Байгалийн ухаан, математик, статистикийн мэргэжлийн зөвлөлийн дарга Ж.Даваасамбуу нар бакалаврын түвшний “Газарзүй” болон “Газар зохион байгуулалт”-ын 2 хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.
Тухайн 2 хөтөлбөрийг 2023 он хүртэл буюу 5 жилийн хугацаатай магадлан итгэмжилж байгаа юм. Газарзүй болон Газар зохион байгуулалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Газарзүйн тэнхимийн эрдэмтэн багш, ажилтнуудад баяр хүргэе!