МУИС-ийн “Үр дүнд суурилсан боловсрол” арга зүйн багаас зохион байгуулж байгаа багш нар харилцан суралцах, хамтран хэлэлцэх “Үр дүнд суурилсан боловсрол – Багшийн хөгжил” багш нарын цуврал чөлөөт уулзалт ярилцлагад урьж байна.
Доорх зургаан сэдвээр чөлөөт уулзалт болно. Үүнд:
- Яагаад үр дүнд суурилсан боловсрол чухал вэ?
- Багш хэрхэн өөрчлөгдөх ёстой вэ? Хөтөлбөрийн багш хэрхэн болох вэ?
- Багш нар хэрхэн хамтран хөгжих вэ? Багшийн хөгжлийн MARS загвар
- Хэрхэн идэвхтэй оюутнуудтай болох вэ?, Идэвхтэй сургалтын аргууд
- Үр дүнтэй уялдсан сургалтын орчны шинэчлэл
- Багш нар хэрхэн үнэлэгдэх нь бодитой вэ?
Эхний чөлөөт уулзалт ярилцлага 2019 оны 1 дүгээр сарын 10, 17-ны 14.00-16.00 цагаас /долоо хоног бүрийн Пүрэв гарагт/ “Яагаад үр дүнд суурилсан боловсрол чухал вэ?” сэдвээр Номын сангийн 204 тоот танхимд болно.
14:00-14:15 Сэдэлжүүлэх яриа – Арга зүйн багийн гишүүн Ч.Лодойравсал
14:15-14:45 Кофены завсарлага
14:45-16:00 Чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг