Эрхэм хүндэт профессор, судлаач, докторант, магистрант та бүхэнд Web of Science-д бүртгэлтэй нэр бүхий SCI, SSCI, A&HCI-тэй сэтгүүлүүдийн 2019 онд өгүүлэл авах тусгай дугаарын мэдээллийг хүргэж байна. Тусгай дугаарт өгүүлэл хэвлүүлэх нь ердийн өгүүлэл хэвлүүлэхээс богино хугацаанд (тодорхой хугацаанд) хэвлэгддэг, хянан магадлагддаг, мөн онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд хэвлэлтийн зардлыг сэтгүүл эсвэл хэвлэлийн компани хариуцдагаараа давуу талтай юм.
Та бүхэн холбогдох сэтгүүлийн цахим хуудсаар тусгай дугаарын хамрах хүрээ, мэдүүлэх хугацаа, өгүүлэл бичих дэлгэрэнгүй заавартай танилцана уу.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2019/01/Call-for-papers-on-Special-issues_20181228_ET-1.pdf”]
Та бүхний эрдэм судлалын ажилд амжилт хүсье!
Эрдэм шинжилгээний хэлтэс