УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Share Button

УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ Агваанлувсангийн Ундраа санаачлан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд байгалийн ухааны салбарын хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг дэмжих өөрийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн зарлаж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 2018-2020 он хүртэл буюу 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд жил бүр 10 оюутанд олгох юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго: УИХ-ын гишүүн А.Ундраа байгалийн шинжлэх ухааныг сонгон судалж буй суралцагчдад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна энэ салбарын үнэ цэнэ, ач холбогдол, давуу талыг нийгэмд сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад эдгээр мэргэжлийн онцлогийг ойлгуулах, улмаар сонгон суралцахыг уриалах зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн юм.

Тэтгэлэгт хамруулах оюутны тоо:  Нийт 10 суралцагч

  • Амжилттай суралцаж буй -5 оюутан
  • Судалгаа, шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог-5 оюутан

Тэтгэлгийн хэмжээ: 1,000,000 төгрөг

Тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага:

  • Хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй 3,4-р түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх,
  • Эрдэм шинжилгээний хурал, судалгаа шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог байх,

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт (хавсаргасан маягтын дагуу)-2 хувь /Татах/ 
  • “Хурдацтай өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засгийн хөгжилд Таны мэргэжил, болон Таны гүйцэтгэх үүргийг яаж харж байна вэ?” эссэ бичлэг.  Эссэ нь 500-600 үгтэй, үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5 р1, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна.
  • Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны тодорхойлолт-2 хувь
  • Харьяа тэнхмийн эрхлэгч, тэргүүлэх профессор эсвэл удирдагч багшийн тодорхойлолт
  • Судалгаа, шинжилгээний ажилд оролцсон, ЭШХ-д илтгэл тавьсан бол амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар
  • Нийгмийн идэвхийг илтгэсэн бичиг баримтын хуулбар
  • Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 12:00 цаг

Хүлээн авах газар: МУИС, Хичээлийн 2-р байр Оюутан, төгсөгчийн хэлтэс, 216 тоот

Холбоо барих утас: 77307730-1514

Цахим шуудан: n.altanzul@num.edu.mn

Санамж:

  • Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй
  • Материалыг буцаан олгохгүй

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар