Солонгос судлалын магистрант, докторантууд Солонгос сангийн тэтгэлэгт хамрагдав

Share Button

Монгол Улсын Их Сургууль, БНСУ-ын Солонгос сантай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Солонгос судлалаар мэргэшиж буй магистрант, докторантад тэтгэлэг олгодог болоод 10 гаруй жил болж байна. Энэхүү сургалтын тэтгэлгийн гэрээний хугацаа 2017 онд дуусгавар болж өнгөрсөн онд тус гэрээг 3 жилийн хугацаатай дахин шинэчлэн байгуулжээ.

ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн багш нарын бүрэлдэхүүнтэй, Солонгос сангийн сургалтын тэтгэлэгт сонгон шалгаруулах комисс нь тус сургуулийн Солонгос судлалаар мэргэшиж буй нийт ахисан түвшний магистрант, докторантуудаас суралцах чадвар, сурлагын амжилт, судалгааны ажлын төлөвлөгөө, явц зэргийг харгалзан үзсэний  үндсэн дээр 2018- 2019 оны хичээлийн жилд докторант Б.Сарнай, Л.Бүжинлхам, магистрант Э.Биндэръяа, Л.Ариунзаяа нарыг тэтгэлэгт хамруулахаар шийдвэр гаргасан бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гардуулан өглөө.

Тэтгэлэг авсан нийт суралцагчдадаа эрдэм номын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар