МУИС-ийн Багш, ажилтны спортын их наадам эхэллээ

Share Button

МУИС-ийн Багш, ажилтны спортын их наадмын нээлтэд МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам, ЗХНГ-ын дарга Д.Бадамдаш, ШУС-ийн захирал Г.Эрдэнэбаяр, ОУХНУС-ийн захирал С.Баттулга, ЭБХ-ийн дарга М.Итгэл, ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг, ХЧБХ-ийн дарга Н.Пүрэвцогт нар хүрэлцэн ирж тэмцээнд оролцогчдод баяр хүргэв. 

Энэ удаагийн наадамд 11 багийн 500 гаруй тамирчид спортын 9 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорих бөгөөд ЗАВХАН аймаг дахь бүрэлдэхүүн сургуулийн баг ирсэнээрээ улам өрсөлдөөнтэй болж байна.

2019 оны 1 дүгээр сарын 11-нд волейболын төрлөөр эхэлсэн тус наадам, 1 дүгээр сарын 15-нд боулинг, дартс, ширээний теннис, 1 дүгээр сарын 16-нд Скай ресорт цанын баазад өвлийн спортын төрлөөр, 1 дүгээр сарын 17-нд буудлага, шатар, биллъяард, 1 дүгээр сарын 18-нд сагсан бөмбөгийн төрлөөр үргэлжлэн явагдаж, 1 дүгээр сарын 22-нд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннисний шигшээ тоглолтууд явагдаж дүнгээ гаргана.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар