ХОСЭЙ Их Сургууль нь оюутан солилцооны гэрээтэй сургуулиудад хандан 2019 оны Японы Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломжийг олгож байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрийг японы бүх их сургуулиуд олон улсад зарладаг. ХОСЭЙН Их Сургуульд МУИС -аас оюутан солилцооны гэрээний хүрээнд хоёр оюутныг санал болгох юм.
Шаардлага:
- МУИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний оюутан байх, японд судалгаа хийх сонирхолтой оюутан байх
- Голч оноо 3.0 дээш байх
- Англи хэлний B2, Япон хэлний N2 түвшинг эзэмшсэн байна.
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах судалгааг хийх чин хүсэл эрмэлзлэлтэй байх
- Нэг оюутан нэг л их сургуулийн дээрх хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гаргасан байна.
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
- Хавсаргасан маягтуудыг бөглөнө үү
- Гадаад пасспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
- 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 % ( 4,5 cm × 3,5 cm нэрээ ард нь бичсэн байна.)
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 17.00 цаг
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 200 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ
Оюутан,төгсөгчийн хэлтэс нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүсэлт гаргагчдаас сонгон шалгаруулалтыг хийж нэр дэвшүүлэх бөгөөд 1 дүгээр сарын 31-ний өдөр МУИС-аас шалгарсан оюутны нэрийг Хосэй Их Сургуульд илгээнэ.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС