МУИС-ийн Захиргааны зөвлөлийн
2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн
хуралдаанаар хэлэлцсэн асуудал
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
- Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвд орон тоо нэмэх тухай
- Хичээлийн болон Номын сангийн хурлын танхим түрээслэх журам
- БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Хэрэглээний экологийн хүрээлэнд томилолтоор ажилласан тухай
- Эрхүүгийн Байгалийн Их сургуульд томилолтоор ажилласан тухай тайлан
- Бусад асуудал
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвд цэцэрлэгч- зааварлагчийн орон тоо шинээр нэмэхээр шийдвэрлэв.
- Хичээлийн болон Номын сангийн хурлын танхим түрээслэх журмын төслийг тодорхой шалтгаанаар дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр хойшлуулав.
- Ахисан түвшний сургуулийн бодлогын газрын дарга Б.Энх-Амгалан, ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг нарын БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Хэрэглээний экологийн хүрээлэнд томилолтоор ажилласан тайланг сонслоо.
- Бизнесийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Энхбаярын Эрхүүгийн Байгалийн их сургуульд томилолтоор ажилласан тухай тайлан сонслоо.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР