Өнөөдөр МУИС-ийг төгсөгч, багш судлаачдын багаас МУИС-ийн 70 жилийн ойд зориулан хэвлүүлсэн “XVII зууны Монголын түүхэн сурвалжийн тулгуур эхүүд” 5 боть бүтээлийнхээ дээжийг сургуулийнхаа номын санд хадгалуулахаар ариун хадгийн хамт өргөн барилаа. Профессор Ш.Чоймаагийн санаачлан удирдсан эл таван боть эх бичгийн иж бүрэн судалгаанд МУИС-ийн МХСС-ийн багш, доктор М.Баярсайхан, доктор Д.Заяабаатар, ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нарын МУИС-ийг төгсөгч эрдэмтэд оролцжээ.