Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны мэдээлэл

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

  1. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах

-БНХАУ-ын Жилиний их сургууль

– БНХАУ-ын Хунаны багшийн их сургууль

  1. Томилолтоор ажилласан тухай тайлан
  2. Бусад асуудал

ГАРСАН ШИЙДВЭР

  1. БНХАУ-ын Жилиний их сургууль болон Хунаны багшийн их сургуультай тус тус хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар шийдвэрлэв.
  2. Захирал Я.Төмөрбаатар, ЗХНГ-ын дарга Д.Бадамдаш нарын Филиппин улсын Манила хотод болсон Азийн их сургуулиудын 8-р чуулга уулзалтад оролцсон тухай тайланг сонслоо.
  3. Бусад асуудлын хүрээнд:
  • Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг хичээл баталгаажуулалт, чөлөөт сонголтын талаар, шилжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө.
  • ЗХНГ-ын дарга Д.Бадамдаш Удирдах ажилтнуудын зөвлөгөөний талаар мэдээлэв.
  • ШУС-ийн захирал Д.Заяабаатар анги танхимын хүрэлцээ, ашиглалтын талаар санал хэлэв.
  • Захирал Я.Төмөрбаатар 2019 онд захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар