МУИС-ийн ЭЗС-ийн Менежментийн Тэнхим, Монголын Менежментийн Холбоо, Мэдлэгийн Менежментийн Сургалт, Судалгааны Төв хамтран 2012.04.19-20-ны өдрүүдэд “Мэдлэгийн менежмент” улсын анхдугаар уралдаан зохион байгуулах гэж байгаа юм байна.
Уралдааны зорилго нь Монгол улсад менежментийн тусгай салбар болох мэдлэгийн менежментийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагуудын анхаарал, судалгааг энэ чиглэлд хандуулах, компаниудын мэдлэгийн менежментийн тогтолцоог сайжруулах үйлсийн эрдэм шинжилгээний суурь нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.
Энэхүү уралдаан нь менежментийн чиглэлийн оюутан, залуус ажил дээр гараад салбарын ба өрсөлдөөний шинжилгээ хийх, байгууллагын бизнесийг илүү сайн үнэлэх, стратегийг амжилттай боловсруулах, бүх функциональ үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, стратегийг дэмжих үйл ажиллагаануудыг шийдвэрлэх, бизнесийн эрсдэлийг тооцох, стратегийг хөгжүүлэх ба дахин сайжруулах чиглэлээр бизнесийн бодит орчныг төлөөлүүлэн загварчилсан бизнесийн стратегийн онлайн тоглоомыг (Business strategy game) тоглох зарчмаар явагдах ажээ.
Энэхүү уралдааныг Монгол улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэг болох Петровис компаний ивээн тэтгэж байгаа юм байна.