МУИС, Тайвань Улсын Ченчи Их Сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2019-2020 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. Суралцах хугацаа нэг улирал байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний болон магистр, докторын оюутан байх
- Голч оноо бүх түвшинд 2,5 -аас дээш байна.
- Англи, TOEFL iBT 79-80 / IELTS6.0 /TOEIC 700 / CEFR B2 оноотой эсвэл Хятад хэлний TOCFL Superior / HSK level 4 түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт сургуульд элссэн тушаалын хамт англи хэл дээр
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
- Англи хэл дээр тодорхойлох захиа -1ш / Recommendation letter/ тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаягтай байх
- Англи эсвэл хятад хэл дээр сурах / судалгааны ажлын / төлөвлөгөө
- Англи эсвэл хятад хэлний онооны баталамжийг хавсаргах.
- Гадаад пасспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
- 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 / пасспортын хэмжээтэй /
- Хүсэлт гаргагчид нь дараахи линкээр орж маягтыг татаж аван бөглөх ба холбогдох албан тушаалтнаар баталгаажуулсан байна.
Online Application System: http://oicwebap.nccu.edu.tw/exgstdapply/
Хамрагдах оюутны тоо: 12 хүртлэх оюутан
Сургалтын төлбөр, зардал: Солилцооны оюутан нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байна. Оюутны байранд төлбөргүй ба бусад зардлыг өөрөө хариуцна. Тэтгэлэгт хамрагдахтохиолдолд 2 их сургуулийн хооронд байгуулсан гэрээг үндэслэнэ.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн 17.00 цаг
Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
Оюутан,төгсөгчийн хэлтэс нь Оюутан солилцооны хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд 10 дугаар сарын 20-ны өдөр МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг Ченчи Их Сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Ченчи Их Сургууль нь дахин шалгаруулалт хийхийг анхаарна уу. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.
“NATIONAL CHENGCHI UNIVERSITY”-ийн вэб хуудсаар зочилж суралцах хөтөлбөр бусад мэдээлэлтэй танилцана уу.
Website: http://oic.nccu.edu.tw/bin/home.php?Lang=en
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС