МУИС болон Япон Улсын Нагояа Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2019-2020 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний, магистр, докторын оюутан байх
- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
- Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- CV (тодорхойлсон загвар байхгүй)
- Сургуулийн тодорхойлолт
- Албан ёсны дүнгийн хуулбар
- Тодорхойлох захиа -1 ш /Recommendation letter/ тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг
- Судалгааны /сурах/ төлөвлөгөөний тодорхойлолт
- Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах TOEFL iBT 79, IELTS6.0, TOEIC 780, CEFR B2, or CET-6 450 эсвэл Япон хэлний Japanese Language Proficiency Test (JLPT) N1/level1 түвшингээс дээш тогтоох шалгалтын хуудас/
- Гадаад пасспортын хуулбар
- Багшийн тодорхойлолт
Эдгээр дурьдсан материалууд нь англи хэл дээр байна.
Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Сар бүрийн стипенд / гэрээний дауу /
Хамрагдах оюутны тоо: Оюутан солилцооны гэрээний дагуу 2 хүртлэх оюутан
Тэнцсэн оюутны материал бүрдүүлэх хугацаа: 2019 оны 2 дугаар сарын 19-27-ны өдрийн 17.00 цаг
Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 1
Оюутан,төгсөгчийн хэлтэс нь 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Оюутан Солилцооны Хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд 3 дугаар сарын 15-ны өдөр МУИС-иас шалгарсан оюутнуудын нэрсийг Нагояа Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Нагояа Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү.
Онлайн хэрэглээний гарын авлага
https://nupace.iee.nagoya-u.ac.jp/apply/
https://Cover%20Letter%20NUPACE%202019-2020.pdf .
https://nupace.iee.nagoya-u.ac.jp/apply/doc/NUPACE%20Online%20Application%20Guide.pdf
Бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө. Мөн хүсэлт гаргагч бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС