Хөтөлбөрийн зорилго: Багш өөрийн заадаг лекцийн хичээл дээр тухайн шинжлэх ухааны онол, практикийн өндөр мэдлэг, туршлагатай, эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн зүтгэлтнийг урьж лекц уншуулах, ярилцлага зохион байгуулах хэлбэрээр уг хичээлийн агуулга, арга зүйг баяжуулан, суралцахуйн үйл ажиллагааг дэмжих зорилготой.
Хөтөлбөрт багш нар хэрхэн хамрагдах вэ?
МУИС-ийн багш нар дараах шаардлагын хүрээнд Лекцийн зочин багш-ийн хөтөлбөрт хүсэлтээ гаргах боломжтой.
Зочин багшид тавигдах шаардлага:
- Лекцийн зочин багш нь тухайн /холбогдох/ шинжлэх ухааны чиглэлээр боловсролын эсвэл эрдмийн зэрэгтэй байхыг илүүд үзнэ.
- Хичээлийн зочин багшаар уригдан ирэхээс өмнө тухайн хичээлийн хөтөлбөрийн агуулга, суралцахуйн зорилтот үр дүнтэй танилцсан байна.
- Тухайн хичээлийн суралцахуйн зорилтот үр дүнгийн хүрээнд суралцагчдад шинэ мэдлэг, мэдээлэл түгээх, зөв хандлага төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах мэдлэг, ур чадвар, туршлагатай байна.
- Академик байгууллагын соёл, хэм хэмжээ болон МУИС-ийн дотоод дүрэм, журмын хүрээнд лекц унших/семинар, ярилцлага хөтлөн явуулна.
Зочин багшийг урих анкет бөглөх:
- 2018-2019 оны хичээлийн жилийн Хамрын улирлын Лекцийн зочин багш-ийн хөтөлбөрт 2019 оны 02-р сарын 20-оос 05 сарын 06-ны хооронд хүсэлт гаргах боломжтой бөгөөд сонирхсон багш Энд дарж анкетыг бөглөн тухайн Хичээлийн хөтөлбөрийн хамт БХЦСТ-д ирүүлнэ.
- Зочин багш урих талаар тухайн хичээлийн хөтөлбөрт урьдчилан тусгасан байх бөгөөд зочин багшийг лекц орохоос дор хаяж 2 долоо хоногийн өмнө урих тухай хүсэлтийн маягтыг бөглөн төвд ирүүлнэ.
Багшийн хөгжил, цахим сургалтын төв
МУИС Номын сан 209 тоот
Утас: 7730-7730 (ext.1177) Email: facultydevelopment@num.edu.m