Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс 2018-2019 оны хичээлийн жилийн  Хаврын улирлын NEW FACULTY ORIENTATION сургалтаа амжилттай зохион байгуулав

Share Button

МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс хичээлийн жилийн улирал бүр зохион байгуулж ирсэн Шинэ багшийн чиглүүлэх сургалт  /New Faculty Orientation/ нь  МУИС-д шинээр ажилд орсон багш нарт академик байгууллагын зорилго, онцлог соёл, ёс зүйн хэм хэмжээ, бүтэц бүрэлдэхүүний талаар танилцуулахын зэрэгцээ тэдэнд Үр дүнд суурилсан боловсролын зарчмууд, Хичээлийн хөтөлбөр боловсруулах, Оюутны үнэлгээ зэрэг сэдвээр танилцуулах сургалт явуулж, харилцан мэдээлэл солилцох, шинэ багш нарт тулгамдаж буй сургалт, судалгааны сорилт, боломжийн талаар санал бодлыг сонсох, тэдний академик хөгжлийг дэмжихэд цаашид хамтран ажиллах боломжийг судлах зорилготой.

2018-2019  оны хичээлийн жилийн  Хаврын улирлын чиглүүлэх сургалт 2019 оны 02-р сарын 27-ны өдөр  /Лхагва гаригт/ 13:00-18:00 цагийн хооронд Номын сангийн 204 тоот танхимд хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж, бүрэлдэхүүн сургуульд шинээр ажилд орсон үндсэн болон цагийн нийт 13 багш хамрагдав. Үүнд:  ХШУИС-1, БС- 2,  ШУС-9,  ХЗС-1 багш тус тус оролцов.

Сургалтыг нээж МУИС–ийн БХЦСТ-ийн  эрхлэгч Др. С.Батцэцэг төвийн үйл ажиллагааг танилцуулан үзүүлэх сургалтыг явуулж, ЗХНГ-ын дарга Д.Бадамдаш  МУИС-ийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт, тогтолцооны талаар мэдээлэл өгөв.

Сургатад  Мэдээлэл технологийн газрын мэргэжилтэн  Б.Уянга,  ЗХНГ-ын ахлах мэргэжилтэн Б.Болормаа нар  SiSi  систем, их сургуулийн багшийн ёс зүйн дүрмийн талаар тус тус товч мэдээлэл танилцуулга хийлээ.

Энэ удаагийн чиглүүлэх сургалтад CDIO-гийн мастер багш   Др. Д.Болормаа, Т.Энхдөл нар хичээл заав. Сургалтын зочин лектороор Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Др. Б.Очирхуяг уригдан, “XXI зууны их сургуулийн багшийн цогц чадамж, хүлээлт”-ийн талаар сонирхолтой лекц уншив. Сургалтыг амжилттай зохион байгуулахад  дэмжлэг үзүүлсэн МУИС-ийн удирдлага, алба нэгж, сургагч багш нарт талархал илэрхийлье!

Багшийн хөгжил, цахим сургалтын төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар