Хайж байна...

Англи хэлний улсын олимпиад боллоо

Share Button

МУИС байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Гадаад Хэл Соёлын Сургуулиас англи хэл заадаг төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд МУИС-ийн 70 жилийн ойн  нэрэмжит Англи хэлний улсын олимпиадыг 2012 оны 04 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион явууллаа. Олимпиадад МУИС-ОУХС, МУИС-ГХСС, МУИС-МХСС, ШУТИС, ХААИС, МУБИС, ХУИС, ДХИС, СЭЗДС, МУИС-ийн Орхон дахь салбар сургууль, ИЗИС, УБИС, УБДС, Отгонтэнгэр ИС, Хэл Иргэншлийн ДС, Орхон ИС, Хангай ДС, Евро-Ази зэрэг нийт   20 гаруй их, дээд сургуулийн 160 гаруй оюутан дунд, гүнзгий гэсэн хоёр шатанд оролцлоо. Комиссын гишүүдэд МУИС-ОУХС-ийн багш Б.Батчимэг, МУИС-ГХСС-ийн багш Н. Оюунзаяа, ШУТИС-ийн багш Д.Одончимэг, ХУИС-ийн багш Х.Цэрэнпүрэв, ДХИС-ийн багш Д.Энхжаргал, Отгонтэнгэр Их Сургуулийн багш С.Батболд, Орхон Их Сургуулийн багш Л.Билгүүнтөгс, Евро-Ази Дээд Сургуулийн багш Н.Болорцэцэг  нар орж ажиллаа. Олимпиадад байр эзэлсэн оюутнуудын дүнг танилцуулбал:

Дунд шат:

1-р байр: МУИС-ОУХС-ийн 2-р курсын оюутан  Эрдэнэбат овогтой Билгүүн-Очир                       /200.000 төг/

2-р байр: МУИС-ОУХС-ийн 2-р курсын оюутан  Батцэнгэл овогтой Халиун

/150.000 төг/

3-р байр: ШУТИС-ийн 2-р курсын оюутан  Эрдэнэ овогтой Ажнай

/100.000 төг/

Тусгай байр: ХУИС-ийн 2-р курсын оюутан  Ариунболд овогтой Батсайхан

/ном, мөнгөн шагнал/

Гүнзгий шат:

1-р байр: МУИС-ГХСС-ийн 3-р курсын оюутан  Баярсайхан овогтой Одонтуяа

/200.000 төг/

2-р байр: ХУИС-ийн 3-р курсын оюутан  Баасанхүү овогтой Баатархүү

/150.000 төг/

3-р байр: МУИС-ГХСС-ийн 3-р курсын оюутан  Балжинням овогтой Мөнхбаяр

/100.000 төг/

Тусгай байр: МУИС-МХСС-ийн 4-р курсын оюутан  Б.Энхдэлгэр

/ном, мөнгөн шагнал/     нар тус тус шалгарлаа.

Зохион байгуулсан: МУИС-ГХСС-ийн Их Британи Америк судлалын тэнхим

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар