Хайж байна...

Оюутны хөгжлийн газар | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

Ажлын байрны нэр: ОЮУТНЫ ДОТУУР БАЙР, ЦАХИМ КАРТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Орон тоо: 1  

Гүйцэтгэх чиг үүрэг:  

  • Дотоод гадаадын бүх түвшний суралцагчдыг дотуур байрны цахим сүлжээнд бүртгэх, оруулах, хасалт хийх цахим бүртгэл, баталгаажуулалт, шилжилт хөдөлгөөн хийхтэй холбоотой ажлыг зохион байгуулах, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, журмын хэрэгжилтийг хангах; 
  • Оюутанд хууль эрх зүй, эрүүл зөв амьдрах талаар зөвлөгөө өгөх, мэдээ мэдээллээр хангах;  
  • Оюутны дотуур байранд оюутныг хөгжүүлэх, соёл хүмүүжил, чөлөөт цагийн арга хэмжээ зохион байгуулах;  
  • Суралцагчдад оюутны цахим үнэмлэх олгох, дахин олгохтой холбоотой үйлчилгээ хариуцан зохион байгуулах;  
  • Хариуцсан ажлын төлөвлөлт, статистик тайлан мэдээг хариуцах;  

Ажлын байранд тавигдах шаардлага 

Боловсрол: Дээд, Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. 

Мэргэжил: Нийгэм, хүмүүнлэгийн ухаан 

Мэргэшил:  Багш, нийгмийн ажилтан; Соёлын менежмент ; Бизнесийн удирдлага 

Туршлага: Дээд боловсролын байгууллагад 1-ээс доошгүй жил ажилласан 

Ур чадвар:  

  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах;  
  • Цахим орчинд ажиллах;  
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй;  
  • Мэдээлэл боловсруулах;  
  • Үүрэгт ажлаа хариуцлагатай, үнэнч шударгаар гүйцэтгэх;  
  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх;  
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах;  
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх;  
  • Харилцааны соёлтой, бусдыг ойлгох;  
  • Ёс зүйн хэм хэмжээг сахих;  

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет  
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар  
  • НДШ төлөлтийн лавлагаа 
  • Иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх) 

Бүртгэл: 2026 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ. 

Утас: 75754400-1139 

Захиргаа, хүний нөөцийн газар 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар