Тайванийн Үндэсний Цин Хуа Их Сургууль (National Tsing Hua University)-ийн оюутан солилцооны хөтөлбөрийн мэдээлэл
МУИС болон Тайванийн Үндэсний Цин Хуа Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл: Тайванийн Үндэсний Цин Хуа Их Сургуулийн салбар сургууль, тэнхимийн мэдээлэл
Шаардлага:
- МУИС-ийн бакалавр болон магистрын төгсөх болзол хангаагүй идэвхтэй төлөвийн суралцагч байх
- Гадаад хэлний шаардлагын хувьд тэнхим бүр өөр, өөр хэлний онооны шалгуур тавьдаг бөгөөд ерөнхий шалгуур нь:
- Англи хэл дээрх хөтөлбөрт суралцах бол CEFR B2, TOEFL iBT: 71 эсвэл IELTS: 5.5 оноотой байх,
- Хятад хэл дээрх хөтөлбөрт суралцах бол CEFR B1, TOCFL: Band B level 3, HSK: Level 5 болон түүнээс дээш түвшинтэйг илтгэх батламж
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 1 жилээс дээш)
- Цээж зураг
- Англи эсвэл хятад хэлний батламж.
Суралцах хугацаа: 1 улирал
Сургууль, тэнхимийн танилцуулгыг дараах холбоосоор орж харна уу.
https://nthu-en.site.nthu.edu.tw/p/404-1003-77287.php
Сургалтын төлбөр, зардал: МУИС болон Тайванийн Үндэсний Цин Хуа Их Сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд замын зардал, дотуур байр, амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна.
Өргөдөл ирүүлэх эцсийн хугацаа болон зааварчилгаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар доор заасан хугацаанаас өмнө ирүүлнэ.
- Бүх материалуудаа 1 багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө өөрийн цаашдын хичээл, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлын асуудлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

