Номын сангийн ажилтны спорт өдөрлөг боллоо

Share Button

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг МУИС-ийн номын санчдын спорт өдөрлөг 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээ нь гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис болон хөгжөөнт буухиа тэмцээн гэсэн дөрвөн төрлөөр явагдаж багууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулав.