Зүүн хойт Азийн бүс нутгийн их, дээд сургуулиудын ерөнхийлөгчдийн самит, эрдэмтэн профессоруудын 6 дахь удаагийн хурал

Share Button

Зүүн хойт Азийн бүс нутгийн их, дээд сургуулиудын ерөнхийлөгчдийн самит, эрдэмтэн профессоруудын 6 дахь удаагийн хурал 2012 оны 4-р сарын 3-нд Япон улсын Тоттори мужийн хурлын танхимд “Зүүн хойт Азийн бүс нутгийн тогтвортой хөгжилд их, дээд сургуулиудын гүйцэтгэх үүрэг” сэдэв дор болж өнгөрлөө. Хурлаар Япон, Монгол, Хятад, Солонгос, Орос зэрэг улсуудын төлөөлөгчдийн илтгэлийг хэлэлцэж мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох асуудал дэвшүүлснийг төлөөлөгчид сайшаан дэмжсэн болно.

Хуралд МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, МУИС-ийн Худалдааны сургуулийн захирал Ж.Октябрь, тус сургуулийн Худалдааны нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч Г.Алтанзаяа, Зочид буудал, зоогийн газрын менежментийн тэнхимийн багш С.Алтанцоож, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш С.Санасэр нар оролцов.

Ээлжит хурлыг дараагийн удаа ОХУ-ын Дорно дахины техникийн их сургууль хариуцан зохион байгуулахаар товлов.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар