МУИС болон Япон Улсын Осака их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2019-2020 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний оюутан байх
- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
- Япон хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- CV/Resume (тодорхойлсон загвар байхгүй)
- Сургуулийн тодорхойлолт
- Албан ёсны дүнгийн хуулбар
- Тодорхойлох захиа -1 ш /Recommendation letter/ тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тасгатай байх
- Судалгааны /сурах/ төлөвлөгөөний тодорхойлолт
- Хэлний мэдлэгийг харуулсан сертификат Япон хэлний Japanese Language Proficiency Test (JLPT) N2/level 2
- Гадаад пасспортын хуулбар
- 3 хувь цээж зураг
- Пасспортны хуулбар
Эдгээр дурьдсан материалууд нь англи хэл дээр байна.
Хамрагдах оюутны тоо: 1 оюутан
Материал өгөх хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 7-22-ны өдрийн 17.00 цаг.
Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 1
Оюутан,төгсөгчийн хэлтэс нь 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Оюутан Солилцооны Хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд 4 дугаар сарын 15-ны өдөр МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг Осака Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ.
Бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө. Мөн хүсэлт гаргагч бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн хичээлийн 2-р байр 216 тоот Оюутан төгсөгчийн хэлтсээс авна уу.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС