Өнөөдөр /2019.03.07/ МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар “МУИС-ийн ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо”-той хамтран ажиллах гэрээг сунгаж гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагаанд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Манай сургуулийн ахмад багш нар эвлэлдэн нэгдэж ахмад багш нарын холбоог байгуулан сургуультайгаа хамтран ажиллаж байна. Манай ахмад багш, ажилтны холбоо үлгэр жишээ болохуйц ажиллаж байгааг Монголын ахмад багш нарын холбооноос сайшаасан. Та бүхэн цаашид сургуулийнхаа үйл ажиллагааг дэмжин идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.