Олон улсын оюутны өдөрлөг боллоо

Share Button

Энэ сарын 24-нд МУИС-ийн Оюутанд үйлчлэх төв, Монгол Хэл Соёлын Сургуультай хамтран  МУИС-ийн  нийт гадаад оюутнуудын дунд  Олон улсын соёлын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.  Өдөрлөгийн үеэр оюутнууд өөрсдийн орны тухай илтгэлийг Монгол хэлээр бэлтгэн танилцуулсан бөгөөд улс орон бүрийн соёл, ёс заншил, үзэсгэлэнт байгаль, онцлогийг харуулж,  өдөрлөгт оролцсон болон сонирхон ирсэн хүмүүсийг нэгэн зэрэг олон орноор аялуулсан юм.

Мөн олон улс орны үндэсний хоол бэлтгэсэн өдөрлөгийн дараагийн хэсэг МУИС-ийн урлагийн танхимд үргэлжлэв. Дуу хуур цалгиж, орон орны амттай хоолоор бие биеэ дайлан, өөр өөрсдийн орноо сурталчилан таниулахын зэрэгцээ танилцан нөхөрлөх эхлэл болж байгаа нь өдөрлөгийн бас нэгэн онцлог байлаа.

 

Нийт 12 орны оюутнууд эх орноо төлөөлөн оролцсон энэхүү өдөрлөгт Турк Улсын оюутнууд тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд болов. Харин БНАЛАУ–ын оюутнууд дэд байранд шалгарч БНХАУ-ын оюутнууд гуравдугаар байр эзэлсэн юм.  Монгол улсыг оюутнууд энэхүү өдөрлөгт анх удаа оролцсон бөгөөд жилээс жилд цар хүрээгээ тэлэн өргөжиж байгаад оюутнууд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар