“PUBLIC POLICY НЭР ТОМЬЁОГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” эссэ бичлэгийн улсын уралдаанд оролцохыг урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛИЙН

НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМЭЭС “ТӨРИЙН УДИРДЛАГА” МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН ДУНД ЗАРЛАЖ БУЙ

ЭССЭ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААН

Сэдэв:PUBLIC POLICY НЭР ТОМЬЁОГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?”

Уралдааны зорилго: Public Policy – н мэргэжлийн нэр томьёо, хэлний эх сурвалж, утга агуулга, мөн чанар, мэргэжлийн үг хэллэгүүд хоорондын холбоо, хамаарал, нэгдмэл, системтэй, ялгаатай агуулгуудыг тайлбарлан, суралцаж буй мэргэжлийнхээ цар хүрээ, үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх, нийгэмд түгээн дэлгэрүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.

Хамрах хүрээ:  Төрийн удирдлагын чиглэлээр суралцаж, судалгаа хийж буй оюутнууд, суралцагчид.

Эссэ уралдаан 2 үе шаттай зохион байгуулагдана. Үүнд:

  • I үе шат: 2019 оны 4 дүгээр сарын 10 хүртэл оюутнуудын эссэг хүлээн авч, тус уралдааныг шүүх төрийн удирдлагын хөтөлбөрийн багш нараас бүрдсэн комисс уншиж, агуулгын хувьд шүүлт хийн шалгаруулна. Шалгарсан оюутнуудад комисс эргэн мэдэгдэнэ.
  • II үе шат: 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 17:00 цагт эхний шатнаас шалгарсан эссэг илтгэл хэлбэрээр нийтэд хэлэлцүүлнэ.

Материал хүлээн авах хугацаа:

  • Хэзээ: 2019 оны 4 дүгээр сарын 10-ны Лхагва гараг, 17:00 цаг
  • Емэйл хаяг: puad_dep@num.edu.mn

Эссэ бичлэгт тавигдах шаардлага: Эссэг баг бүрдүүлэн, хамтран бичнэ. Баг бүр 3-5 гишүүнтэй байна. Багийн гишүүдийн нэрсийг нүүр хуудсанд, сэдвийн зүүн доод хэсэгт байрлуулна. Эссэг 3-5  (A4) хуудсанд, 2000-2500 үгэнд багтаан, Times New Roman фондоор, үсгийн хэмжээ 12, мөрний хэмжээ 1,15 байхаар тохируулан, эшлэл зүүлт, хуудасны дугаарыг тавьж, цэвэр нямбай гүйцэтгэнэ.

Нийтэд танилцуулах: Шалгарсан эссэг илтгэл хэлбэрээр нийтэд танилцуулна.

  • Хэзээ: 2019 оны 4 дүгээр сарын 17-ны Лхагва гаригт, 17:00 цаг
  • Хаана: МУИС-ийн Хичээлийн 5-р байр 203 тоот

 Шагнал Урамшуулал:

  • Өргөмжлөл, мөнгөн шагнал /I, II, III дугаар байр тус бүр нэг/

 Эцсийн шалгаруулах комисс:

Төрийн Удирдлагын мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүнтэй комисс ОНООНЫ ХУУДСААР ДҮГНЭНЭ.

Нийтийн Удирдлагын Тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар