Ном солилцох үйлчилгээ улам өргөжлөө

Share Button

МУИС-ийн номын сангийн зүгээс уншигч, хэрэглэгчдэд хэрэгтэй номоо хоорондоо солих, номоо олж авахад нь зуучлах үйл ажиллагааг улирал бүр үе шаттайгаар тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ удаа Номын санд байрлах “Ховор номын уншлагын танхим, ном солилцох үйлчилгээ” нь “Номоо солилцъё” бичил номын тавиуртай болж өргөжлөө.

Бичил номын сангийн ажиллах гол зарчим нь та өөрийн уншсан нэг номоо тавиур дээр байршуулаад, өөрт хэрэгтэй, өмнө нь уншиж байгаагүй өөр нэг номоор солин авах боломжтой юм. “Номоо солилцъё” бичил номын сангийн төслийг хэрэгжүүлж байгаа төслийн хамт олонд, номын санд тавиурыг байршуулах санаачилгыг гаргасан ШУС-НУС-ийн ЭЗТ-ийн багш Д.Хишигтэд талархал илэрхийлье.

Номоо солилцон уншиж, найзуудтайгаа мэдлэгээ хуваалцаарай.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар