Япон Улсын Мейжи их сургууль “Cool Japan summer program” зуны сургалтдаа урьж байна

Share Button

Япон улсын Мейжи Их Сургууль 12 өдрийн турш үргэлжлэх “Cool Japan Summer Program” зуны хөтөлбөр зарлалаа.

Хөтөлбөр:

  • Лекц, семинар
  • Хот тойрон аялал
  • Япон улсын орчин үеийн болон үндэсний урлагтай танилцах хөтөлбөр, соёлын арга хэмжээ

Аяллын хүрээнд:

  • Nikko, Temples of Nikko, Sumida Hokusai зэрэг түүх дурсгалын газруудаар аялах аялал
  • Хот тойрон аялал ба үүнд tea ceremony, flower arrangement зэрэг хөтөлбөрүүд багтаж байна.

Хичээлийн хөтөлбөрт: Япон хэл, япон соёл судлал, япон үндэсний язгуур урлаг, түүх, домог, аниме, комик ном зэрэг сэдвүүдийн хүрээнд лекц семинар зохион байгуулагдана. Сургалт нь англи хэл дээр явагдана.

Шаардлага:

  • Бакалавр болон магистрын түвшний оюутан байх
  • 18 наснаас дээш
  • Англи хэлний дунд ба дундаас дээш түвшинтэй

Сургалтын төлбөр: 150,000 JPY

Зуны сургалтын хугацаа: 7 дугаар сарын 17-30 хүртэл үргэлжлэнэ

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 3-р сарын 21

Онлайнаар бүртгүүлнэ.  http://www.meiji.ac.jp/cip/english/programs/index.html

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу: http://www.meiji.ac.jp/cip/english/programs/index.html

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС