“Sogang university”-ийн 2019-2020 оны намрын семестрийн оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Share Button

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний болон  магистр, докторын оюутан байх
  2. Голч оноо  бакалавр  ≤ 2.8 , магистр  ≤ 3,5, докторын оюутан ≤ 4 байх
  3. Англи, Солонгос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх
  5. Суралцах Хугацаа 1 жилээс хэтрэхгүй байна.

Бүрдүүлэх материал:

  1. CV (тодорхойлсон загвар байхгүй)
  2. Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
  3. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
  4. Англи хэл дээр тодорхойлох захиа -1 ш /Recommendation letter/ тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамга
  5. Англи хэл дээр Судалгааны /сурах/ төлөвлөгөөний тодорхойлолт
  6. Англи хэлний TOEFL iBT 79, IELTS6,5 эсвэл солонгос хэлний TOPIK 1-4 түвшний оноотой бол баталгааг хавсаргах
  7. Гадаад паспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
  8. Цээж зураг х3

Хамрагдах оюутны тоо: 2 хүртэлх оюутан

Сургалтын төлбөр,зардал: Солилцооны оюутан нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байна. Байр, унаа, хоолны зардлыг өөрөө хариуцна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 17.00 цаг

Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг  МУИС-ийн хичээлийн II байр, 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Оюутан Солилцооны Хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг  Соганг Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна  уу.

Тэнцсэн оюутны материал бүрдүүлэх хугацаа:  2019 оны 4 дүгээр сарын 30-ны дотор онлайн мэдүүлгийг бөглөнө.

“SOGANG UNIVERSITY” –гийн вэб хуудсаар зочилж суралцах хөтөлбөр бусад мэдээлэлтэй танилцана уу.  Website: http:// wwwe.sogang.ac.kr

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар