“МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг”-ийн хугацаа сунгагдлаа

Share Button

“ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ”

/2018-2019 оны хичээлийн жилд/

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдын судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилготой.

Дараах болзлын аль нэгийг хангасан суралцагч МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвших боломжтой. Үүнд:

  • Улсын болон олон улсын чанартай оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож эхний 3 байрт шалгарсан суралцагч
  • Судалгааныхаа ажлын үр дүнгээр шинэлэг үр дүн бүхий эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн суралцагч
  • Үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачлаг гаргасан суралцагч
  • Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх

А. Бакалаврын түвшний суралцагч:

  • МУИС-ийн идэвхтэй төлвийн суралцагч байх,
  • Сүүлийн 2 улирал дараалан 12-оос доошгүй багц цагийн хичээл судалсан байх
  • Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх

Б.  Магистр, докторын түвшний суралцагч:

  • МУИС-ийн идэвхтэй төлөвийн суралцагч байх,
  • Сүүлийн 2 улирал дараалан 6-оос доошгүй багц цагийн хичээл судалсан байх
  • Сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
  • Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт,
  • Тэнхим, бүрэлдэхүүн сургууль, профессор багшийн тодорхойлолт,
  • Суралцагч нь дээрх болзлын дагуу амжилтыг илэрхийлсэн батламж болон нотлох бичиг баримтын хуулбар
  • Эссэ бичлэг. Эссэ бичлэгийн үг нь 500-аас хэтрэхгүй байх. Сэдэв: “МУ-ын хөгжилд таны оруулах хувь нэмэр”  (Эссэ нь үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн   хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна.)

Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ. Хүсэлт гаргагч нь “МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ”-тай заавал танилцсан байна.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 12-ны 15.00 цаг хүртэл

Материал хүлээн авах  газар: МУИС-ийн хичээлийн 2-р байр, Оюутан, төгсөгчийн хэлтэс 216 тоот, Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа: Тэтгэлэгт тэнцсэн суралцагчдын батламжийг эрдмийн зөвлөлийн хуралдаан дээр ёслол төгөлдөр гардуулна.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, altanzull.nergui@gmail.com

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС