БНЭУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэг зарлагдлаа

Share Button

ХШУИС-ийн ерөнхий суурийн оюутнуудын анхааралд (Мөн Химийн инженерчлэл, Хэрэглээний хими хөтөлбөрийн 1, 2-р түвшний оюутан)

Газрын тос боловсруулалтын чиглэлээр суралцах сонирхолтой МУИС-ийн ХШУИС-ийн 1,2-р түвшний оюутнуудад БНЭУ-ын Засгийн газрын 100%-ИЙН ТЭТГЭЛГЭЭР суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлэх оюутанд тавигдах шаардлага:

  1. ХШУИС-ийн Ерөнхий суурийн эсвэл Химийн инженер, Хэрэглээний хими хөтөлбөрийн 1,2-р түвшний оюутан байх
  2. Их, дээд сургуулийн хичээлийг Англи хэл дээр ойлгож, суралцах чадвартай байх
  3. БНЭУ-ийн газрын тос боловсруулалтын инженер бэлтгэдэг аль нэг их, дээд сургуульд 1-р курсээс эхлэн суралцах
  4. Сургуулиа төгсөж ирээд Дорноговь аймгийн Алтанширээ (Сайншандаас 20 км) суманд баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах
  5. Голч дүн 2,8-аас дээш байх.
  6. БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгийн талаар мэдээлэлтэй танилцсан байх. /Татах/

Бүрдүүлэх материал

  1. Сургуулийн тодорхойлолт; /ТҮЦ машинаас авсан байх/
  2. Сурлагын дүнгийн хүснэгт; /ТҮЦ машинаас авсан байх/
  3. Англи хэлний түвшин тогтоох аль нэг шалгалтын гэрчилгээ
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар
  5. Анкет. Загварыг эндээс татаж авна уу

Бүртгэл явагдах хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 18-ны 9.00 цагаас 3 дугаар сарын 19-ний 17.00 цаг хүртэл

Бүртгэл явагдах газар: Хичээлийн 3-р байрны 113 тоот

Шалгаруулалт явагдах дараалал

  • ХШУИС-ийн ажлын хэсэг эхний шалгаруулалтыг явуулж эхний 10 оюутны нэрсийг  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон БНЭУ-ын элчин сайдын яам руу явуулна.
  • БНЭУ-ын элчин сайдын яаманд Англи хэл дээр ярилцлагын шалгалт, бичиг баримтын шалгаруулалтыг явуулж 5 оюутныг сонгон шалгаруулна.
  • Тэнцсэн оюутан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай гэрээ байгуулж явна.

Лавлах утас: 99798480

Энэхүү мэдээллийг МУИС-ийн www.num.edu.mn, ХШУИС-ийн www.seas.num.edu.mn, сайтаас аваарай.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар