МУИС-ийн 10 оюутан УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэг хүртлээ

Share Button

УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ Агваанлувсангийн Ундраа шинжлэх ухаан, боловсролыг дэмжих зорилгоор “Идэр оюуны ундраа” аяныг 2018 онд санаачлан эхлүүлж МУИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбарын 10 оюутанд өөрийн нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлэг олгож эхэлсэн. Тэрбээр энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлан хамрах хүрээг нь улам өргөжүүлэн оюутан залуусын сургалт, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор  МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар /хими, физик, биологи, математик/-т суралцаж буй 10 оюутан, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд Мал аж ахуй, биотехнологийн чиглэлээр суралцаж буй 5 оюутан, нийт 15 оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн юм.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 2018-2021 онд буюу 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд жил бүр болзол, шалгуурыг хангаж амжилттай суралцсан оюутан тус бүрт 1’000’000 /нэг сая/ төгрөгийн тэтгэлгийг судалгааны үйлсэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгон тус тус олгох юм.

Өнөөдөр /2019.03.20/ МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар /хими, физик, биологи, математик/-т суралцаж буй 30 оюутан тус тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд үүнээс 10 оюутныг шалгаруулж батламж гардууллаа. Үүнд:

  Овог Нэр Хөтөлбөр
1 Жамбадаш Батчимэг Математик
2 Какеша Дина Багш, математикийн боловсрол
3 Батбаяр Цэнгүүн Биологи
4 Түвшинжаргал Халиунаа Биотехнологи
5 Цэнд-Аюуш Уранчимэг Хими
6 Цэрэндаваг Одончимэг Хими
7 Энхболд Эрболд Физик
8 Отгонтамир Намуундарь Физик
9 Эрдэнэбат Ундрал Байгал орчныг зайнаас тандан судлал
10 Арцанхүү Мөнх-Үйлс Нано инженерчлэл

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар