Кино өдөрлөг боллоо 

Share Button

Оюутан, төгсөгчийн хэлтсээс оюутан залуустаа орчин үеийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн баримтат болон бие даасан зохиогчийн кино урлагийн бүтээлийг хүргэх улмаар тухайн киногоор дамжуулан тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сэдэл төрүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй зөв боловсон өнгөрүүлэх зорилготой Кино өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийг МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, Hackum клуб хамтран зохион байгуулсан юм. Кино өдөрлөгийн үйл ажиллагааг Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга Д-р М.Эрдэнэчимэг нээж,  Hackum клубын тэргүүн Я.Тэмүүжин сэтгэгдэлээ хуваалцан үг хэлэв.