Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах IV конгресс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны 7 дугаар сарын 2,3-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Конгрессын үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд илүү анхаарал хандуулж буй илэрхийлэл болгож “Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах, чадавхийг дээшлүүлэх зорилгоор Ази, номхон далайн бүсийн орнуудын 600 гаруй төлөөлөгчид өөрсдийн орны сургамж болон сайн туршлагаа хэлэлцэх юм.
Энэхүү Конгрессын үеэр тавигдах илтгэлийн сонгон шалгаруулалтыг Олон улсын зохион байгуулах хорооны дэргэдэх ажлын хэсэг зохион байгуулах тул сонирхсон багш, судлаач нар өргөнөөр оролцох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. http://www.apcbid2019.mn/mn/abstract.html
Конгрессыг Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Ази-Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний байгууллагууд болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (ЭСКАП), Япон улсын ЖАЙКА ОУБ-ын Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл, Леонард Чеширийн хандивын байгууллага, Амичи Ди Раул Фолеро буюу Раул Фолерогийн анд нөхдийн холбоо – Италийн төрийн бус байгууллага (АИФО), CBM, Ази-номхон далайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС