2019 оны 3 дугаар сарын 23-нд Олон улсын франц хэлний долоо хоногийг тохиолдуулан Франц хэлний монгол багш нарын холбоо, Францын элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол-Францын найрамдлын нийгэмлэгтэй хамтран Франц хэлтнүүдийн баярыг Улаанбаатар чуулгын байранд амжилттай зохион байгууллаа. Дээрх арга хэмжээг Швейцарийн хөгжлийн агентлаг, Белгийн Консул, Канадын Элчин сайдын Яам, Улаанбаатар чуулга, DMD аялал жуулчлалын компани, Ив Роше, Окситан, Диор зэрэг байгууллага, компани хамтран ажиллаж ивээн тэтгэсэн байна.
Эл баярын хүрээнд 3 дугаар сарын турш зохион байгуулсан Цээж бичиг XXI уралдаан, Франц дууны XXII уралдаан, Яруу найраг, Эссэ бичлэг, Олон улсын олимпиад, уралдааны төгсгөлийн шалгаруулалт явагдаж, шагнал гардуулах ёслол болов.
МУИС, ХИС, Монгол Францын төв, Батлан хамгаалахын их сургууль, Франц дунд сургууль, FLAM франц дунд сургууль, Нийслэлийн 1-р дунд сургууль, Улаанбаатар хотын олон улсын дунд сургууль, Хобби, Элит олон улсын дунд сургуулийн давхардсан тоогоор нийт 200 гаруй суралцагч оролцож авъяас, мэдлэг чадвараа сорилоо.
Үүнээс МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн франц хэлний түвшний оюутнууд амжилттай оролцлоо. Тус салбарын франц хэлний 3-р түвшний оюутан Азжаргалын Анхзаяа Эссэ бичлэгийн уралдаанд, 4-р түвшний оюутан Эрдэнэбаярын Тэргэл цээж бичгийн тэмцээний гүнзгий шатанд тэргүүлж Франц Улсад аялах, дадлага хийх эрхийн бичгээр шагнууллаа. Үүнээс гадна бүх тэмцээн уралдаанд оюутнууд дараах амжилтыг гаргажээ.
Франц хэлний эссэ бичлэгийн уралдаанд:
1-р байр Азжаргалын Анхзаяа МУИС 4-р түвшин Францад аялах эрхийн бичиг
2-р байр Энхбаатарын Тунгалаг МУИС 4-р түвшин
3-р байр Эрдэнэбаярын Тэргэл МУИС 4-р түвшин
4-р байр Ганбатын Уранчимэг МУИС 4-р түвшин
5-р байр Ганболдын Оюун-Эрдэнэ МУИС 3-р түвшин
Франц хэлний яруу найргийн уран уншлагын уралдаанд:
1-р байр Дэлгэртогтохын Марал МУИС 2-р түвшин
2-р байр Энхбатын Уянга МУИС 2-р түвшин
3-р байр Батхандын Маралмаа МУИС 2-р түвшин
4-р байр Лхагвасүрэнгийн Оюу-Эрдэнэ МУИС 2-р түвшин
5-р байр Хүрэлбаярын Маралгоо МУИС 2-р түвшин
Цээж бичгийн уралдаан
Анхан шат
2-р байр: Лхагвасүрэнгийн Оюу-Эрдэнэ МУИС-ийн 2-р түвшин
4-р байр: Цэрэнноровын Хонгорзул МУИС-ийн 2-р түвшин
5-р байр: Ганзоригийн Аюухан МУИС
Дунд шат
1-р байр: Ганбатын Уранчимэг МУИС-ийн Франц хэл судлалын 3-р түвшин
3-р байр: Бат-Эрдэнийн Хулангоо МУИС-ийн Франц хэл судлалын 3-р түвшин
4-р байр: Бүрэнцогтын Халиун МУИС-ийн Франц хэл судлалын 3-р түвшин
5-р байр: Азжаргалын Анхзаяа МУИС-ийн Франц хэл судлалын 3-р түвшин
Дээд шат
1-р байр: Эрдэнэбаярын Тэргэл МУИС-ийн Франц хэл судлалын 4-р түвшин
Францад аялах эрхийн бичиг
2-р байр: Баярсайханы Баясгалант МУИС-ийн Франц хэл судлалын 4-р түвшин
3-р байр: Энхбаатарын Тунгалаг МУИС-ийн Франц хэл судлалын 4-р түвшин
5-р байр: Мөнгөнсүхийн Номингоо МУИС-ийн Франц хэл судлалын 4-р түвшин