МУИС-ийн Номын сан нийгэм, хүмүүнлэгийн ажил зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн номын сангийн хамт олон нийгэм, хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор “Номын цагаан буян дэлгэрэх болтугай” уриан дор ШШГЕГ-ын хорих 429 дүгээр ангийн хүмүүжигч нарт оюуны хөрөнгө оруулалт хийж нийт 49 нэр төрлийн 292 ширхэг номыг хандивлав.

Хүмүүжигч нарт ном уншуулах үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургалт хүмүүжлийн эерэг нөлөөлөл үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулсан ОУХНУС, БС-ийн номын санчид болон нийт номын хандив өргөсөн номын санчиддаа ажлын өндөр амжилт хүсье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.