МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт хамтран “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” сэдэвт сургалтыг 2019 оны 03-р сарын 27-28-ны өдрүүдэд МУИС хичээлийн V байрны 303 тоотод амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад Баянхонгор, Сэлэнгэ, Увс, Өмнөговь, Дорнод аймгуудын ЗДТГ-ын удирдах болон гүйцэтгэх түвшний төрийн албан хаагчид, ИТХ-ын төлөөлөгчид хамрагдлаа.
Тус сургалтын хүрээнд:
- “Public” секторын гүйцэтгэл-цалин” (давуу болон сул талууд)
- Цахим засгийн хэрэгжилт Герман болон зарим Европын холбооны улсуудад
- Төр хувийн хэвшлийн түншлэл
- Төрийн албаны тухай хуульд тусгагдсан мэргэшүүлэх багц сургалтын асуудал
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга
- Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх
- Монгол Улсын бүс нутгийн эдийн засгийг солонгоруулах боломж, ирээдүй (жижиг дунд бизнес эрхлэгчид)
- Төрийн үйлчилгээний үнэ цэнэ
- Төрийн албан хаагчийн ёс зүй сэдвүүдээр эрдэмтэн, багш профессорууд лекц уншлаа.
Энэхүү сургалт нь төрийн албан хаагчдад шинэ мэдлэг олгосон, онол практик хосолсон үр дүнтэй сургалт боллоо хэмээн сургалтад хамрагдсан төрийн албан хаагчид өндөр сэтгэгдэлтэй байлаа.
МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим