МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим “Нийтийн Удирдлагын долоо хоног” арга хэмжээний хүрээнд “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” мэргэжлийн зөвлөгөөнийг МУИС-ийн I байрны дугуй зааланд 3 дугаар сарын 27-нд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнийг МУ-ын Төрийн Албаны Зөвлөл, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ), Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр (ЭТИС), ХБНГУ-ын Шпайрын Төрийн удирдлагын их сургууль, ХСИС, МУИС хамтран зохион байгуулав. Тус арга хэмжээнд МУ-ын Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Др. С. Цэдэндамба, ХБНГУ-ын Шпайрын Төрийн удирдлагын их сургуулийн захирал Проф. Др. Холгер Мюленкамп, ХБНГУ-ын Шпайрын Төрийн удирдлагын их сургуулийн Проф. Др. Андреас Кнорр нар уригдан оролцлоо.
Тус зөвлөгөөнд “Монгол Улсын төрийн албаны шинэчлэл” сэдвээр МУ-ын Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Др. С. Цэдэндамба, “Төрийн байгууллагын гүйцэтгэл-цалин, давуу болон сул талууд” ХБНГУ-ын Шпайрын төрийн удирдлагын их сургуулийн захирал Проф. Др. Холгер Мюленкамп, “Цахим засгийн хэрэгжилт: Герман болон зарим Европын Холбооны улс орнууд” ХБНГУ-ын Шпайрын төрийн удирдлагын их сургуулийн Проф. Др. Андреас Кнорр, “Төр хувийн хэвшлийн түншлэл” ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн багш Др. Г. Баасанжав, “Төрийн албаны тухай хуулинд тусгагдсан мэргэшүүлэх багц сургалтын асуудал” ХСИС-ийн Хууль сахиулахын удирдлагын академийн Проф. Др. Г. Базарваань нар илтгэл хэлэлцүүлэн, сэдвүүдийн хүрээнд сонирхолтой асуулт хариулт, хэлэлцүүлгүүдийг өрнүүлэв.
Тус зөвлөгөөнд МУ-ын Төрийн Албаны Зөвлөл, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Санхүүгийн зохицуулах хороо, Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгэ аймаг, Баянхонгор аймаг, Увс аймаг, Өмнөговь аймаг, Дорнод аймаг, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ), Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр, Конрад Аденаурын сан, ХБНГУ-ын Шпайрын төрийн удирдлагын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Этүгэн их сургууль болон МУИС-ийн эрдэмтэн багш нар, ахисан болон бакалаврын түвшний оюутнуудын төлөөлөл, оролцов.
Тус зөвлөгөөн нь МУ-ын төрийн захиргааны байгууллагуудын шинэчлэлийн онцлог цаг үед тохион, олон улсын судлаачид мэргэжилтнүүдийн дэвшүүлж буй үзэл санааг нийтийн удирдлагын шинэчлэлд хандуулж, тус салбарын ирээдүйн судалгаа шинжилгээний ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан практик ач холбогдолтой боллоо.
НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ