Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд газарзүйн шинжлэх ухааныг сурталчлах, газарзүйн зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, элсэлтийн шалгалтанд амжилттай бэлтгэх зорилгоор МУИС-ийн Байгаль-Эх Лицей Ахлах Сургуулиас өнөө жил 6 дахь удаагаа зохион байгууллаа. Уг тэмцээний зохион байгуулахад хамтран ажилласан МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Газарзүйн тэнхимийн багш нарт талархал илэрхийлье.
Тэмцээнийг улсын хэмжээнд нээлттэй байдлаар 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр МУИС-ийн номын санд амжилттай зохион байгуулахад ивээн тэтгэгчээр Science tools ХХК хамтран ажилласан байна.
Танин мэдэхүйн тэмцээнд Улаанбаатар хотын 8 дүүрэг, 14 аймгийн 66 сургуулиас 20 багш, 340 орчим сурагч оролцож хоёр шаттайгаар зохион байгуулж шилдэгүүдээ шалгаруулжээ.
Сурагчийн ангилал (дунд анги VII-IX)
I байр – Төв аймаг, Цээл сумын ЕБС, С.Рэнцэн
II байр – СБД, Сант сургууль, Ж.Хулан
III байр – Сэлэнгэ аймаг, Мандал, 3-р сургууль, А.Билгүүдэй
IV байр – Хэнтий аймаг, Хэрлэн, 4-р сургууль, Б.Даваажаргал
V байр – СБД, Сант сургууль, Б.Урангоо
Сурагчийн ангилал (ахлах анги X-XII)
I байр – Хөвсгөл аймаг, Эрдмийн далай сургууль, М.Түвшинжаргал
II байр – Архангай аймаг, 3-р сургууль, Б.Дэлгэрмаа
III байр – МУИС, БЭЛАС, У.Хүслэн
IV байр – СБД, Хобби сургууль, Э.Баясгалан
V байр – Дархан-Уул аймаг, 9-р сургууль, М.Номин-Эрдэнэ
Багш нарын ангилалд
I байр – Архангай аймаг, 3-р сургуулийн багш Б.Доржготов
II байр – Хөвсгөл аймаг, Түнэл сумын ЕБС-ийн багш Х.Лхагважав
III байр – МУИС, Газарзүйн тэнхимийн оюутан Б.Лхагвасүрэн
IV байр – СБД, Сант сургуулийн багш Б.Хишигдорж
V байр – Дундговь аймаг, Мандал сургуулийн багш Г.Эрдэнэ-Оюун
V байр – Төв аймаг, Цээл сумын ЕБС-ийн багш Н.Ууганхүү нар шалгарсан байна.
Тэмцээний цар хүрээ өмнөх тэмцээнүүдээс илүү өргөн цар хүрээнд зохион байгуулагдсан байна.
ЭРДМИЙН ХЭТ ЦАХИВААС ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМОЙ.