Мини Их Хурлын ээлжит хуралдаан болов

Share Button

МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн “Public administration week” үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан “Мини Парламент” клубийн ээлжит хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Баасан гарагт МУИС-н 5-р байрны “Алтан аргамж” танхимд амжилттай болж өнгөрлөө.

Мини Парламент клуб нь Монгол Улсын Их Хуралтай адил бүтэц, зохион байгуулалттай бөгөөд намрын нээлтийн чуулганаар үйл ажиллагаагаа эхлүүлж, хаврын хаалтын чуулганаар тайлангаа хэлэлцэж, дүгнэдэг онцлогтой.

Тус хуралдаанаар “Мини Парламент” клубийн Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан бөгөөд нэр дэвшигчид бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, баримтлах зарчим зэргийг тусгасан мөрийн хөтөлбөрийг танилцуулж өрсөлдсөн юм. Түүнчлэн нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээнийг “Ерөнхийлөгчийн сонгуулийн комисс” удирдан зохион байгуулсан. Энэхүү сонгууль маш ширүүн өрсөлдөөнтэй болж сонгуулийн дүнгээр Нийтийн удирдлагын хөтөлбөрийн 2-р түвшний оюутан Б.Буянзаяа тэргүүлжээ.

Ээлжит хуралдааныг нээж “Мини Парламент” клубийн Ерөнхийлөгч үг хэлэхдээ: “ Мини Парламент” клуб ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Мини парламентийг байгуулж Сэлэнгэ аймагт салбар нэгжтэй болсон тухай, мөн Америкийн Нэгдсэн Улсын Аласка мужийн Анкоражийн Их Сургуулийн Оюутны зөвлөлтөй хамтын ажилгааны хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулахаар тохиролцсон тухай тус тус мэдээллээ.

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль

“Мини Парламент” клуб

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар