ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимээс 2019 оны 3 дугаар сарын 25-29-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан “Public Administration week” арга хэмжээний хүрээнд ХБНГУ-ын Шпайерийн Төрийн удирдлагын их сургуулийн захирал Prof. Dr. Holger Muehlenkamp 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр МУИС-ийн 5-р байрны 202 тоотод “Төрийн салбарыг үр ашигтай, үр дүнтэй удирдан зохион байгуулахад эдийн засгийн судалгаа тооцоог хэрхэн оновчтой хийх вэ?” сэдвээр лекц уншлаа.
Тэрээр ХБНГУ-ын Шпайерийн Төрийн удирдлагын их сургуулийн талаар танилцуулсан бөгөөд төрийн салбарын үр ашигтай, үр дүнтэй ажиллахад эдийн засгийн тооцоог хэрхэн оновчтой сайн хийх, энэхүү тооцоо судалгааг хийхэд төрийн албан хаагчийн үүрэг оролцооны талаар оюутнуудад маш сонирхолтой лекц уншсан.
Оюутнууд энэхүү лекцэд хамрагдсандаа маш өндөр сэтгэгдэлтэй байлаа.
Нийтийн удирдлагын тэнхим