МУИС-ийн номын сангийн цуврал семинар амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн номын сангийн сар бүрийн сүүлийн баасан гаригт зохион байгуулагддаг цуврал семинар амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн семинараар номын санд ISO 9001 стандарт нэвтрүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажлууд, үйл явцыг системтэйгээр танилцуулан цаашид хийгдэх ажил, төлөвлөгөөг дахин авч хэлэлцлээ.

Тус семинарт  Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Д.Бадамдаш нар оролцож ажлын явцад үнэлэлт, дүгнэлт хийж зөвлөгөөг өглөө.