Тайландын Хөгжлийн Үндэсний Их Сургууль зуны 8 дахь сургалтаа “Creative and Innovative Economy” /Бүтээлч, шинэлэг эдийн засаг/ сэдвийн хүрээнд Банкгок хотноо зохион байгуулах ба бакалавр, магистр, докторын оюутнуудад нээлттэй юм.
Суралцах хугацаа: 2019 оны 6 дугаар сарын 30-аас 7 дугаар сарын 8-ыг хүртэл
Зуны сургалтад багтах хөтөлбөрүүд:
- Нээлтийн арга хэмжээ /хүлээн авалт/
- Сургалт
- Тайланд хэлний курс
- Тайланд улсын түүх, хөгжилтэй танилцах аялал
- Тайланд улсын дурсгалт газруудаар аялах аялал
Шаардагдах материал:
- Application form
- Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
- Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр/
- Англи хэлний онооны батламж /TOEFL, IELTS, TOEIC/
- Гадаад пасспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
- 6 сараас хэтрээгүй цээж зураг 1% (4,5 cm × 3,5 cm нэрээ ард нь бичсэн байна.)
- Эрүүл мэндийн бичиг/ Medical form
- Эссэ бичлэг. Сэдэв: Importance of Sustainable Community Development /1000 дээш үг/
- 2 минутын өөрийгөө танилцсан видео бичлэг / Two-minute video about yourself and your essay
Сургалтын төлбөр, зардал: NIDA их сургууль сургалтын төлбөр, байрны төлбөр, хоолны зардал, арга хэмжээнд оролцоход зарцуулагдах зардал зэргийг даана. Оюутан нь замын зардал, эрүүл мэндийн даатгалын төлбөр хариуцна.
Хүсэлт гаргагч нь дараах линкээр орж онлайнаар бүртгүүлнэ. Бүртгүүлсний дараа хариу захиа ирэх бөгөөд ирсэн захиа болон шаардагдах материалуудыг нэг багц pdf file болгон studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү. PDF файлын нэрийг (Монгол Улс, овог нэр) загварын дагуу хадгалж явуулна уу.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 17-ны 17:00 цаг хүртэл
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаяг руу орж авна уу: http://oia.nida.ac.th
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС