Шига их сургуулийн /University of Shiga Prefecture/ 2019-2020 оны намрын семестрийн оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Share Button

МУИС болон Япон улсын Шига их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2019-2020 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. Суралцах хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 2-оос 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний оюутан болон магистрт суралцдаг байх
  2. 2 оюутан нийгэм-соёл антропологийн чиглэлээр, 1 оюутан япон хэлний чиглэлээр, 1 оюутан экологийн чиглэлээр суралцдаг байх
  3. Голч оноо: 3.2
  4. Англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  5. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  • CV (тодорхойлсон загвар байхгүй) англи хэл дээр
  • Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр/
  • Тодорхойлох захиа /англи хэл дээр/. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байна
  • Суралцах төлөвлөгөөг англи хэл дээр бичсэн байх
  • Англи хэлний болон япон хэлний онооны батламж
  • Гадаад пасспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
  • 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 % (4,5 cm × 3,5 cm нэрээ ард нь бичсэн байна.)

Хамрагдах оюутны тоо: Нийт 4 оюутан / Шига их сургууль нь нэр дэвшүүлэгчдээс шалгаруулна/

Сургалтын хөтөлбөр: Хөтөлбөрийн жагсаалттай дараах линкээр орж танилцана уу http://www.usp.ac.jp/english/pdf/campusguide.pdf

Сургалтын төлбөр, зардал: Солилцооны оюутан нь өөрийн үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 17.00 цаг

Нэр дэвшүүлэх хугацаа: Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутнуудаас нэр дэвшүүлж 2 оюутныг шалгаруулан ШИГА Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт 05 дүгээр сарын 15-ны өдөр илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн  материалыг  МУИС-ийн  хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар