Та бүхнийг МУИС, ШУС, БУС-ын Химийн тэнхмийн “Хими”, “Багш, байгалийн ухааны боловсрол (хими)” зэргийн хөтөлбөр сурталчлах өдөрлөгт урьж байна. Өдөрлөг “МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОЖ, ИРЭЭДҮЙГЭЭ ӨӨДРӨГӨӨР БҮТЭЭЦГЭЭЕ!” уриан дор 4-р сарын 10-ны өдрийн Лхагва гаригт 14.00-16.00 цагт Шинэ Номын сангийн 2 давхрын вестибюльд болно. Өдөрлөгийн үеэр Химийн тэнхимийн болон «Хими», «Багш, байгалийн ухааны боловсрол (хими)» зэргийн хөтөлбөрийн танилцуулга хийгдэх бөгөөд хөрвөх чадвар сайтай хөтөлбөрүүдийн сургалт, төгсөлт, ажлын байртай холбоотой та бүхний хүссэн асуултанд хариулж, зөвлөгөө өгнө. Мөн хөтөлбөрийн залгамж холбоо, үелэх систем бүхий материал тараагдах ба “Химийн шинжлэх ухааны гайхалтай туршилт”-ууд, “Ялагч тодруулах хөгжөөнт тэмцээн” зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдах болно.