МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын эрдэм шинжилгээний хурал “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” сэдвийн хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд нь академик, шинэлэг санаа агуулсан, судалгааны арга зүйн хүрээнд бүтээлч сэтгэлгээгээр хандсан нь тус хурлын онцлог байв.
Хурлын үр дүнд дараах илтгэлүүд шалгарав. Үүнд:
1-р байр: 3-р түвшний оюутан Х.Отгонхүү Б.Мөнхтамир нарын хамтарсан “Удирдлагын шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал, харьцуулсан судалгаа” сэдэвт Нийтийн удирдлагын тэнхимийн багш С.Ариунбилэгийн удирдсан илтгэл,
2-р байр: 4-р түвшний оюутан Э.Янжиндуламын “Хэрэглэгчийн сэтгэл ханамжид тулгуурлан чанарын удирдлагыг сайжруулах нь /Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын жишээн дээр/” сэдэвт Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф.Др.Н.Бурмаагийн удирдсан илтгэл,
3-р байр: 3-р түвшний оюутан М.Батдоржийн “Улсын салбарын шинэчлэл, онцлог шинж: /Монгол Улсын их сургуулийн жишээн дээр/” сэдэвт Нийтийн удирдлагын тэнхимийн багш Др.Г.Баасанжавын удирдсан илтгэлүүд тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай бэлдэж оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.
Нийтийн удирдлагын тэнхим