МУИС-ГХСС-ийн Их Британи Америк Судлалын тэнхимийн 56 дахь жилийн ойг тохиолдуулан Их Британи Америк Судлалын тэнхимийн багш оюутнууд хамтран тэнхимийн нээлттэй өдөрлөгийг 5-р сарын 03-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт ГХСС-ийн захирал Д.Бадмаанямбуу хүрэлцэн ирж оюутнуудад урмын үг хэлсэн юм.
Англи хэлний тэнхим болон англи хэлний мэргэжлээ бусдад сурталчлан танилцуулах зорилго бүхий энэхүү өдөрлөгийн явцад оюутнуудын дунд олон сонирхолтой тэмцээнийг Их Британи Америк Судлалын тэнхимийн 3А ангийн хамт олон амжилттай зохион явуулсан юм.
Тэнцээний дүн гарахад Их Британи Америк Судлалын тэнхимийн 3Б анги тэнхимийн шилдэгийн шилдэг хамт олноор шалгарсан юм.
Тэнхимийн өдөрлөгтөө амжилттай оролцсон анги хамт олонд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.